twitter
rss

Сайн байцгаана уу? та бүхэндээ энэ өдрийн мэнд. Энэ удаагийн хичээлээр Photoshop програмын тухай тайлбарыг орууллаа. Adobe Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг програм юм. Энэхүү програм нь фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурхад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашигладаг. Сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Энэхүү програмыг сайтар эзэмшсэнээр бүхий л амьдралынхаа турш ганц ч зураг зурж үзээгүй хүн өөрийнхөө уран сайхны торгон мэдрэмжээрээ өөрийн бодлыг маш гайхалтайгаар бодит дүрслэл болгон хэрэгжүүлэхэд хамгийн сайн туслагч нь болж чадна. Тус програм дээр *.psd, *.jpg, *.eps, *.bmp, *.tif гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг. Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурхаасаа илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертээ оруулаад хадгалсан байх ёстой.

фотошоп програмын хэрэгслүүдийн тайлбар